УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайн асуудлаар 11.00 цагт мэдээлэл өгсөн юм.
Тэрээр “АПУ-гийн П.Батсайхан, “Энержи Ресурс”-ийн Ж.Оджаргал, “Голомт”ын Д.Баясгалан энэ гурваар тэргүүлүүлсэн толгой нүүрсчид Монгол орныг цөлмөн дээрэмдэж байна.
Эд нар оффтек гэрээгээр бусад бүх нүүрсний хулгайгаа төрийн нууцад хамааруулсан. Би тэднийг АТГ-д өгнө.
Яагаад хүмүүс энэ нүүрсийг ярихаасаа айгаад байгаа вэ? Хамгийн гол нь тэд шүүгчдийг хага базсан. Хамгийн том шүүгч нь “Шунхлай”-гийн П.Батсайханы арын өрөөнөөс салахаа болилоо. Шүүхийн шийдвэр “Шунхлай”-н П.Батсайханы арын өрөөнд гардаг боллоо.
Баримттай ярьж байна. Жишээ ярья.
Хамгийн сүүлийн шийдвэр тусгай санал гэгчээр дараагийн МАНАН-г амь оруулж Монголд мөнхөд эзэн суухаар бэлдэж байна. С.Баярцогтыг ялыг нүүрсчид худалдаж авсан. Гаргасан шийдвэрийн эзэд нь Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн, нийслэлийн ерөнхий прокурор Ариунболд нар нүүрсчдэд үйлчилсэн.
Есөн жил гурван шатны шүүхээр ярьсан шийдвэрийг тусгай санал нэрээр хэрэгсэхгүй болгож байна” гэсэн юм.