Индонезийн парламент тус улсын иргэн болон ирсэн жуулчин гээд хэн ч гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орохыг хориглосон эрүүгийн шинэ хуулийг баталлаа. Парламент өнөөдөр буюу мягмар гаригт 600 гаруй зүйлтэй шинэ хуулийг санал нэгтэйгээр баталжээ.
Мөн гэрлээгүй хүмүүс хамт амьдрахыг хориглосон бөгөөд энэ үйлдлийнхээ төлөө зургаан сар хүртэл шоронд хоригдож болох аж.
Гурван жилийн дараа хэрэгжиж эхлэх шинэ хуулийн дагуу гэрлэлтээс гадуур бэлгийн харьцаанд орвол нэг жил хүртэлх хорих ялтай.
Шүүмжлэгчид энэ хуулийг хүний эрхийн боомилсон “гамшиг” гэж үзэж байгаа бөгөөд аялал жуулчлал, хөрөнгө оруулалтад хохирол учруулж болзошгүй гэжээ. Жакарта хотод парламентын ордны гадаа голдуу залуучуудаас бүрдсэн хүмүүс хууль тогтоомжийг эсэргүүцэн жагслаа.
Энэхүү хууль нь Индонезид амьдардаг, эсвэл Бали зэрэг амралтын газруудаар зочилсон дотоодын болон гадаадын иргэдэд ч мөн хамаатай гэнэ. Мөн хуулийн дагуу гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орвол нэг жил хүртэл хорих ял онооно. Тэд мөн гэрлээгүй хүмүүс хамт амьдрахыг хориглосон бөгөөд энэ үйлдлийнхээ төлөө зургаан сар хүртэл шоронд хоригдож болох аж.
Энэ нь орчин үеийн лалын ардчилсан орон гэж өөрийгөө харуулахыг оролдож буй ч улсын хувьд маш том ухралт боллоо
Олон бизнес эрхлэгч уг хуулийг эсэргүүцэж, жуулчид болон хөрөнгө оруулалтыг сааруулна гэж үзжээ. Гэвч хууль тогтоогчид Голландын колоничлолын үеэс улбаатай хуулиудыг шинэчилж байгааг дурдсан байна. Шинэ хууль тогтоомжид ёс суртахуунгүй байдал, бурхныг доромжлохыг гэмт хэрэгт тооцож, улс төр, шашны үзэл бодлоо илэрхийлэхийг хязгаарласан олон шинэ зүйл заалт оржээ.
Human Rights Watch-ын Ази хариуцсан захирал Элейн Пирсон ВВС-д өгсөн ярилцлагадаа “Энэ нь орчин үеийн лалын ардчилсан орон гэж өөрийгөө харуулахыг оролдож буй ч улсын хувьд маш том ухралт боллоо” гэжээ.
Эх сурвалж: BBC