Өнөөдөр төрийн ордны гадна хэсэг иргэд нүцгэлэн эсэргүүцлээ илэрхийлсэн.
Тэдний 3 нь бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн тухай бид өмнө нь мэдээллэсэн. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр нүцгэлж эсэргүүцэл илэрхийлсэн иргэдийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар санхүүжүүлсэн бөгөөд шалгалтын явцад энэ нь тогтоогдсон гэлээ.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газарт иргэдээс мэдүүлэг авахад гурав нь хэргээ хүлээсэн байна.
Мөн иргэдийн мэдүүлэгтээ холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг баривчилахаар болсон байна.