Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 264 дүгээр тогтоолоор \”Нэг цонхны үйлчилгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөр\” батлагдсан. Үүний дагуу Дархан-Уул аймагт 2009 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн \”Нэг цонхны үйлчилгээ”, \”Тогтвортой амьжиргаа – II” төслийн болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр нийт 83.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар \”Нэг цонхны үйлчилгээ”-гбайгуулсан. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолын дагуу \”Нэг цонхны үйлчилгээ”-г \”Төрийн үйлчилгээний нэгдсэн төв\” болгон өөрчилж төрийн болон хувийн хэвшлийн 7 байгууллагын нийт 17 ажилтан, албан хаагч ажиллаж байгаа ажээ. 2009 – 2015 онд 8 байгууллагын 136 нэр төрлийн үйлчилгээг давхардсан тоогоор нийт 565475 иргэнд , 2016 онд 7 байгууллагын 86 нэр төрлийн үйлчилгээгдавхардсан тоогоор 121592 иргэнд үзүүлсэн байна. Энэхүү үйлчилгээний нэгдсэн төвд дараах асуудлууд тулгамдсан хэвээр байна.
-Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 153 дугаар тогтоолын хавсралтад заасны дагуу 8 төрлийн үйлчилгээг байнгынбүрэнбайршуулан үйлчилгээ үзүүлэх,
-Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангуулах,
-\”Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах урсгал засварын 747600 төгрөгийн зардлыг шийдвэрлүүлэх,
-Ажлын байрны нөхцлийг сайжруулах /зай талбай бага учраас иргэдэд үйлчлэх, албан хаагчид ажиллах орчин нөхцөл стандартын шаардлага хангаагүй/
Эдгээр тулгамдсан ажлуудаас эхний ээлжид иргэд болон ажилтан албан хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хяналтын камерийг ажиллуулах, ая тухтай орчин нөхцөл бүрдүүлэх үүднээс хаалганы хэсэгт халуун агааржуулалт хийх, амралтын өрөөг тохижуулах зэрэг асуудлыг ахуйн хүрээнд шийдвэрлэхээр боллоо.