Орон нутагт ЖДҮ-ийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгоход 50 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгосон зээлийг хэлэлцэж байна.
Энэ талаар Шинжээч хэлэхдээ “Хөтөлбөрийн хүрээнд есөн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 151 төсөлд 48.96 тэрбум төгрөгийг олгожээ.
Хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн аж ахуй байгуулах төсөлд “Эрхинхэлхээ” ХХК нь 300 сая төгрөгийн зээл авчээ. Компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ч.Дэлгэрмаа нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн гэр бүлийн хүн гэх хамаарал гарч ирсэн.
Төсөл хэрэгжсэн гэх баримт олдоогүй. Ч.Дэлгэрмаа нь долоон удаагийн гүйлгээгээр 260 сая төгрөгийг нь бэлнээр авч, 40 сая төгрөгийг Ч.Өлзийбаатарт шилжүүлсэн байна” хэмээв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ч.Дэлгэрмааг гэрчээр дуудсан ч сонсголд оролцсонгүй. Тэрбээр зээл хүсэх анкетдаа гэр бүлийн байдал хэсэгт нөхөр Ж.Батзандан одоо УИХ-ын гишүүнээр ажилладаг гэх мэдээллийг бичжээ. Өөрөөр хэлбэл, Ж.Батзанданг гишүүн байхад зээл гарсан гэсэн үг” гэсэн тайлбарыг өгөв.
Шинжээч дүгнэлтдээ:
- ХХААХҮЯ-ны долоон салбарын 88 төсөлд 31 тэрбум 546 сая төгрөг,
- БХБЯ-ны 45 төсөлд 15 тэрбум 612 сая төгрөгийг олгосон нь хамгийн их хувийг эзэлж байна.
Зээл олголтын дүн:
Үлдэгдэлтэй зээлийн мэдээлэл:
151 зээлийн мэдээллийг данс хөөх аргаар шалгахад
- 54.6 хувь буюу 25.7 тэрбум төгрөгийг бэлнээр авч
- 14.1 хувь буюу 6.6 тэрбум төгрөгөөр өөр зээл хааж
- 15.6 хувь буюу 7.4 тэрбум төгрөгийг өөрийн болон бусдын дансанд шилжүүлэг хийсэн
- Есөн хувь буюу 4.2 тэрбум төгрөгийг валют арилжаа хийж, гадаад руу шилжүүлсэн
- 4.2 хувь буюу 1.98 тэрбум төгрөгийг төсөлд зориулсан харагдаж байна” гэсэн юм.