Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт оршин суух М нь палеонтологийн ховор олдвор болох үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, яснууд, олон тооны амьтдын чихмэл, эд эрхтнүүдийг бусдад худалдахаар бэлтгэж байсан гэмт хэргийг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Палентлогийн шинжилгээгээр тэдгээр нь,
1. 15000-30000 жилийн өмнө амьдарч байсан хөхтөн амьтан Савагт хирсийн чулуужсан яс,
2. Цэрдийн галавын үе 71-65 сая жилээс илэрдэг өвсөн тэжээлт нугас хошуут болон нугаламт гэх зэрэг хоёр төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс,
Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/-д орсон матрын чихмэл, толгой, гавлын яс, тэнгисийн яст мэлхийн чихмэл болох нь тогтоогдсон байна.
Эрүүгийн_хуулиас
25.4 дүгээр зүйл. Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх
1.Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн бол 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эдгээр олдворууд нь соёын биет өвд хамаарагддаг. Энэ төрлийн гэмт хэргийн хувьд ял шийтгэл нь:
25.5 дугаар зүйл.Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах
1.Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.