\”Сэнтрал тауэр”-т үйл ажиллагаа явуулах нэгэн байгууллагаар үйлчлүүлсэн
ч үл ойлголцолд хүрсэн Дани улсын иргэн тус барилгын зургаадугаар давхарт \”бөмбөг
дэлбэлнэ” хэмээн сүрдүүлсэн хэрэг өчигдөр ажил тарих үеэр боллоо. Эх
сурвалжийн мэдээлснээр Дани улсын иргэн Консулын газрынхантай уулзуулсангүй
хэмээн уурлаж, бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлжээ.
Энэ
дагуу манай цагдаа, онцгой байдлын албаныхан газар дээр нь шуурхай ажилласан
байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан
Ё.Лхагвасүрэн \”Сэнтрал
тауэрын хамгаалалтын албанаас бөмбөг тавьсан гэх
мэдээлэлманайд өгсний дагуу бид шалгаж байна\” гэсэн тайлбарыг өгч байсан тэгвэл
харьяаллын дагуу уг хэргийг Тагнуулын Ерөнхий газар шалгаж эхэлсэн байна.
Тэгвэл \”Сэнтрал
таэур”-ын зүгээс түрээслэгчиддээ хандан дараах
мэдэгдлийг гаргажээ.
Үүнд \”Эрхэм хүндэт түрээсчлэгчидээ.
\”Сэнтрал таэур” барилга дотор тэсрэх бөмбөг тавьсан гэх албан бус мэдээлэл
ирсний дагуу ЦЕГ, ТЕГ болон Онцгой байдлын алба зэрэг төрийн холбогдох
байгууллагуудад цаг алдалгүй мэдэгдэж,холбогдох үзлэг шалгалт хийн 20:05
цагийн орчимд дуусгаж урьдчилсан дүгнэлтийг гаргалаа.Уг дүгнэлтээр
\”Сэнтрал таэур” барилгад ямар нэгэн тэсрэх бөмбөг байхгүй болох нь тогтоогдсон.
Тус барилгад байрлах нэгэн албан
байгууллагад цаг авч уулзах хүсэлтэй байсан нэгэн гадаадын иргэний худал
заналхийлэл бүхий болчимгүй үйлдлийн дүндбөмбөг тавьсан тухай албан бус
хуурамч мэдээлэл болохыг мэргэжилтнүүд тогтоолоо.Энэ талаар төрийн зохих
байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсны мэдэгдэл хийнэ гэдэгт
итгэж байна.
Иймээс түрээслэгч та бүхэн амгалан
тайван байж, хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой болсныг мэдэгдэж
байна. Энэ асуудлыг шалгах ажилд \”Сэнтрал тауэр” барилгын Хөрөнгийн
Менежментийн газар болон түүний аюулгүй байдлын алба төрийн холбогдох
байгууллагуудтай цаг алдалгүй нягт хамтран ажилласан болохыг мэдэгдье” гэжээ.
Үндэстэн агентлаг