Л.Гантөмөрийн удирдлага дахь Ардчилсан Нам эдүгээ Дээд шүүх дээр баталгаажиж, өнгөрсөн жилүүдэд хэдэн хэсэг хуваагдаад байсан намынхаа суурийг нэгтгэхэд анхааран ажиллаж буй. Энэ хүрээнд АН доторх фракциуд АН-ын удирдах шат болон ҮБХ-ны гишүүнээр жигд сонгогдох амбицаа илэрхийлж, гишүүд дэмжигчдийнх нь идэвх сэргээд байгаа юм.
Одоогоор АН Дотор Ц.Элбэгдоржийн Талынхан Илүү Хүчтэй Байгаа Бөгөөд Нийслэлийн АН-Ын Даргаар Э.Бат-Үүлийг Сонгох Хувилбар Яригдаж Эхэлсэн Байна. Э.Бат-Үүл Нь 2012 Онд Нийслэлийн АН-Ыг Удирдаж, Сонгуульд Оролцон Ялалт Байгуулсан Түүхтэй.
Улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд АН ялагдал хүлээсний дараа улс төрийн хариуцлага хүлээж буйгаа мэдэгдэж, Нийслэлийн намын даргын ажлаа өгч буйгаа олон нийтэд зарлаж байв.
Тэрбээр 2021 онд шүүхээс түүнд дөрвөн жилийн хорих ял өгч, 2022 онд батлан даалтаар суллагдан, хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Үүнээс өмнө С.Эрдэнийн үед тэрбээр Нийслэлийн АН-ын даргын албан тушаалтай байсан хэдий ч түүний хоригдсон хийгээд АН-ын хоёр салгуу байдлаас үүдэн, уг албан тушаалыг шинэ дарга нь дахин томилох чигтэй хүлээгдэж буй юм.
Эдүгээ Л.Гантөмөрийн удирдлага дахь АН-ын нийслэлийн намын хороог удирдах хүн нь 2024 оны УИХ-ын сонгуульд үлэмж нөлөөтэй оролцох тул анхаарал татсан статус болоод байна.