Дэлхий дээр олон төрлийн хүмүүс байдаг бөгөөд цаг мөч тутам аз жаргалтай амьдралыг хайж амьдардаг. Мэдээж аз жаргал гэдэг энгийн нэг зүйлээс ч, амьдралын бяцхан хормоос ч мэдэрч болох хамгийн сайхан зүйл юм. Ингээд амьдралыг хялбар болгож, зовлон бэрхшээлийг хялбар туулахад туслах найман арга замыг зааж өгье. Энэ нь магадгүй таныг аз жаргалыг мэдрэхэд илүү тустай байж ч болох юм.
1. Бусдын юу гэж бодоход бүү санаа зов
Бусдын үл ойшоосон байдал, далдуур муулж байгаа үг, гадаад төрхийг чинь гоочлоход битгий анхаар. Зүгээр л өөрийнхөөрөө байх сайхан шүү дээ. Тэд хэчнээн чамайг өөлж, муулж, гоочилсон ч чи бол зөвхөн чи. Тэдний үгээр чи амьдрахгүй гэдгийг сана.
2. Үргэлж нөхөрсөг байж талархаж сур
Таны хаана төрсөн ямар харагдах тийм ч чухал биш. Харин таны сайхан инээмсэглэл найрсаг зан л илүү чухал. Бусдад талархаж, нөхөрсөг хандах нь маш сайхан эерэг хандлагыг төрүүлдэг.
3. Нөхцөл байдалд үргэлж эерэг үр дүнг хай
Сөрөг зүйлсэд ямар нэгэн эерэг хандлага байж л байдаг. Муу зүйлс чамд туршлага болж цаашид илүү ихийг суралцахад тусална.
4. Энэ ертөнцөд бүх зүйлс төгс төгөлдөр биш гэдгийг хүлээн зөвшөөр
Аз жаргалтай хүмүүс хүсэл тэмүүллээ хянаж байдаг. Амьдралын үйл явц тэдний хүссэнээр болохгүй бол тэд өөрсдийг хүчилдэггүй харин тэрний оронд амжилтаараа бахархаж суудаг.
5. Инээмсэглэл нь эерэг хандлагыг төрүүлдэг
Бид ихэнх цагаа гадна төрхөндөө зарцуулдаг. Магадгүй үүнд сэтгэл санаа ч нөлөөлдөг байх. Үүний оронд их инээмсэглэвэл эрч хүч нэмэгдэж амьдралыг үзэх үзэлч илүү өөдрөг болно.
6. Дэлхий зөвхөн таныг тойрон эргэж байгаа гэдэгт итгэ
Аз жаргалтай болгох хамгийн чухал зүйл бол та өөрийгөө чухал гэдэгт итгэ. Ингэснээр дэлхий зөвхөн таныг тойрон эргэж байгаа гэдэгт та итгэх болно. Хэн нэгэнд тусал, таны тусламж л тэр хүн хэрэгтэй, хэн нэгэнд урам хайрла, таны урмын үгээр л дутагдаж байгаа гэх мэт.
7. Өнөөдрөөрөө амьдар
Аз жаргалтай хүмүүс ирээдүйг хүлээдэггүй. Шинэ машин авахаа, баасан гаригийн оройг, эсвэл улирал солигдохыг. Бид зөвхөн өнөөдрөөрөө амьдарч, өнөөдрийн сайхныг мэдрэх хэрэгтэй. Магадгүй бид маргааш ч үхэж болно шүү дээ.
8. Үргэлж суралц
Үргэлж сониуч байж эргэн тойрноосоо шинийг суралц. Нээж илрүүлээгүй шинэ зүйлс дэлхий дээр маш олон байгаа. Үргэлж шинийг нээх хүсэл эрмэлзэл чинь танд илүү их эрч хүчийг өгч, сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлж, мөн өдөр болгоныг илүү утга учиртай болгоно.
Үндэстэн агентлаг