Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийж байна.
Хязаалан насны морьдын уралдаанд.
- Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул Даваасамбуугийн Жаргалсайханы ланзан тамгатай халтар морийг М.Мянганзул гэж 11 настай хүүхэд унаж түрүүлүүллээ.
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Шунхлай группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы тогоруу халзан аман хүзүүдсэн.
- Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Хишиг-Очирын Бөхбатын үрээ
- Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугууд Жигмэдийн Дэмбэрэлсайханы бор сортой загасан тамгатай үрээ
- Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Ганболдын Ариунболдын бор ширээ тамгатай үрээ айргийн тавд хурдаллаа.
- 6-д Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Балдоржийн Баярдоржийн хээр морь
- 7-д Архангай аймгийн Хайрхан сумын Аварзэдийн Бямбадоржийн халиун морь
- 8-д Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Лхагвадоржийн Анхбаатарын хонгор хул морь
- 9-д Төв аймгийн Заамар сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Жалхаагийн Уламбаярын зээрд халзан
- 10-д Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Жанчивдоржийн Батбаатарын хээр морьд хурдалжээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд айрагдаж, түрүүлсэн морийг зөвхөн шүдэлнэ гэж заажээ. Гэтэл ХХААХҮ-наас айрагдаж, түрүүлсэн морийг шүдлэхээс гадна дахин хэмжилт хийх тухай сайд Х.Болорчулууны гарын үсэг бүхий албан бичиг Хурдан морины салбар хороонд иржээ.
Салбар хорооноос яамнаас ирсэн бичгийн дагуу анх удаа энэ жилийн наадмаар хэмжилт хийж үзсэн бөгөөд энэ нь комисст хүндрэл учруулж байна. Тиймээс комисс цаашид дахин хэмжилт хийхгүй, шүдэлгээ хийе хуулиа барьж ажиллая хэмээн тогтсон талаар Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар мэдэгдэв.
Тэрбээр, Бид айрагдсан морийг хэмжлээ, гарахын өмнөх болон уралдаад ирсэн морь хоёрын хэмжээс мм-ээр зөрдөг юм байна.
-Энэ жилийн наадамд хэчнээн хязаалан уралдуулахаар бүртгүүлснээс хэд нь хасагдав?
-Уралдаанд 240 үрээ бүртгүүлсэн. Үүнээс өндрийн хэмжилтээр 90 үрээ хасандлаа. Шүдээр 17 үрээ хасагдсан. 240 үрээнээс 107 нь хасагдсан гэсэн үг.