Элэгний В,С,D вирустэй иргэдээс гүүний саамыг ууж болох уу хэрхэн яаж уух вэ?
Сааманд олон төрлийн амин хүчлүүд буюу уургийн нэгдэл, В,С амин дэм агуулагддаг бөгөөд уураг нөхөх, шимжүүлэх, тамир авахуулах зорилгоор хэрэглэдэг байгалийн гаралтай организмыг хүчтэй дэмжигч бүтээгдэхүүн юм. Иймээс вирустэй хүн бүр хэрэглэж болно гэсэн үг биш.
Таны вирусын гаралтай элэгний циррозын үе шат, явц, бусад эрхтнүүд 5 цул 6 сав эрхтнүүдийн хавсарч өвчилсөн эсэх, таны нас, тамир тэнхээ, бие махбодийн онцлог, 3 махбодийн тэнцвэртэй харилцаа хэвийн эсэх, дотор халуун өвчний хүч их багаас хамаардаг.
Клиник дээр зарим тохиолдолд саам уугаад өвчин сэдрэх, вирус идэвхжих ,биеийн байдал дордсон тохиолдлууд ч бий мөн дийлэнхи нь сайжирч, эрүүлжин жин нэмэгдэж уураг нөхөгдөн сайжирах ч бий.
Тиймээс хэрвээ та саам уух хүсэлтэй бол УАУ ны дотрын нарийн мэргэжлийн туршлагатай эмчид шинжилгээ, судас шээс, биеэ үзүүлж шийдвэр гаргахыг зөвлөе!
Дээр нь саам уух үедээ давхар айраг уух, махан хүнд хоол хэтрүүлэх, архи исгэлэн халуун хурц чанартай идээ унд хамт хэрэглэх зэргүүд цээртэй үр дүнгүй байдгийг мэдэхэд илүүдэхгүй!
Мөн халуун хүйтэн рашаан саамтай хэзээ ч зэрэгцүүлж хэрэглэхгүй гэдгийг сануулая!
Саам уухаас өмнө элэг цөсний үйл ажиллагааг биохимийн шинжилгээгээр хянаж ууж дуусаад давтан өгч эмчдээ хянуулаарай.
Саам уухдаа схемээр уух нь элэг цөсийг цочроохгүй бөгөөд ихээр замбараагүй уух нь олонтаа ажиглагддаг.
Эхний өдөрт 50 мл ээр 2-3 удаа
дараагийн өдөрт 100 мл ээр 2-3 удаа гэхчлэн өдөр өдрөөр уух хэмжээг нэмэгдүүлэн 7-10 хоногийн дунд үе хүртэл нэмэгдүүлэн дундаас хойш буулгасаар дуусгах зарчмаар уудаг. Ууж байх үед гүйлгэх магад ба хүн бүрийн бие махбодь, хэвлийн мөн чанар ялгаатай тул дээрх жор ерөнхий нийтлэг жор хүн бүрт таарахгүй байж болно гэдгийг анхаараарай.
Дээр нь нэмээд хэрвээ та таны ойр тойрны хүн элэгний вирустэй бол халуун рашаан, халуун шавар эмчилгээ таарахгүй вирусын идэвхийг ихэсгэж, элэгний үрэвсэл хатуурлыг цочроох аюултай гэдгийг хатуу сануулая!
Ачуут гол уламжлалт эмнэлэг