Гүүний саамыг эмчилгээний журмаар хэрэглэхэд дараах горимыг баримтална.
Эмчилгээний эхний тун 50 мг. Өдөрт гурван удаа ууна. Харин хоёр, гуравдахь өдөр эмчилгээний тунг нэмж нэг удаа 100-150 граммаар өдөрт дөрвөн удаа уугаарай.
Дөрөв, тав дахь өдрөөс 200 граммаар өдөрт таван удаа уугаад үз.
Магадгүй эмчилгээний тунг өдөр бүр нэмэгдүүлж байгааг та гайхаж байгаа байх. Эмчилгээний эхний өдрүүдэд ихэнх хүмүүс гүйлгэдэг. Хэрэв гүйлгэлт олон хоног үргэлжилбэл тамирддаг учраас гэдэс, дотроо аажмаар дасгах гэж энэ аргыг хэрэглэж байгаа юм.
Дээрх эмчилгээг та 2-3 хоног үргэлжлүүлнэ. Дасах хугацаа дуусангуут өөрөөр хэлбэл 3-5 дахь хоногоос та өдөрт таван удаа 200 грамм саам уугаарай. Харин эмчилгээний сүүлчийн хоёр өдөр уух тунг бууруулна. Гүүний саамны эмчилгээний үед та ямар нэгэн дэглэм сахих аль эсвэл элдэв эм тан ууж болохгүй. Хэрэв гүйлгэлт зогсохгүй үргэлжлэх шинжтэй бол ээдэм хэрэглэж бас болно.