Долдугаар сарын 7-16-ны хооронд хөдөө орон нутгийг зорьсон тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг Зам тээврийн хөгжлийн төвөөс өглөө.
Хөдөө орон нутгийг зорьсон тээврийн хэрэгслийн тоо:
- Эмээлтээр 114,979
- Түргэнээр 39,878
- Хоолтоор 43,744
- Налайхаар 79,584
- Хөшигтөөр 60,142 авто машин гарсан байна.
Харин аймаг хооронд 505,089 тээврийн хэрэгсэл зорчжээ.
Баяр наадмын амралтын үе буюу 10 өдрийн хугацаанд нийтдээ 843,416 автомашин хөдөө орон нутагт зорчсоноос 338,327 нь Улаанбаатар хотоос гарсан байна.
Улаанбаатар Аялал жуулчлалын холбооноос хийсэн судалгаагаар энэ жил 7, 8 дугаар сард нийт 860-883 мянган дотоодын жуулчид Монгол орноор аялж багадаа 211.9-220.8 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт үүсгэнэ гэсэн тооцоо гараад байгаа юм.
Долдугаар сарын 8-ны 06:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд буюу нэг өдөрт 45,561 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гараад байв.