Хятадын баруун хойд нутгийн алслагдсан тосгонд ням гарагт агаарын температур Цельсийн 52 хэмээс давсан нь түүхэн дээд үзүүлэлттэй байна.
Шинжааны Турпан хотгорын Санбао тосгонд ням гаригт агаарын хэм 52.2 хэм хүрч халсан тухай Шинжаан өдрийн сонин даваа гарагт /2023.07.17/ мэдээлсэн бөгөөд энэхүү халуун нь дор хаяж тав хоног үргэлжлэх төлөвтэй байгааг онцолсон юм.
Хятадад удаан үргэлжилсэн хэт халалтын улмаас эрчим хүчний сүлжээ болон газар тариалангийн салбарт хүндрэл учирчээ. Энэ нь сүүлийн 60 жилд тохиолоогүй ган гачиг болох эрсдэлийг бий болгож байгаа аж.
Үүний зэрэгцээ хөрсний өнгөн гадаргад чийг байхгүй, нарны хурц туяаг чийгшүүлэхгүй байгаагаас агаарын температурыг улам өсгөж байна.