Улаанбаатар хотод амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл Мэндийн сайд А.Цогцэцэгийн 2016 оны А 13 тушаалын дагуу УХТЭ-ийн хүүхдийн тасгийн орыг нэмэгдүүлэх ажил хийгдлээ. УХТЭ-ийн Уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж хүүхдийн тасаг болгон нэмэлтээр 30 ор нэмж гарган 2017 оны 01 сарын 12-ноосүйл ажиллагаагаа эхлүүллээ. ЭМЯ-наас ажиллах эмч, сувилагч нарын орон тоог шийдвэрлэж өгсөн бөгөөд хүүхдийн тасагт гэрээт эмч 4, гэрээт сувилагч6, УХТЭ-ийн эмчилгээний тасгуудаас 9 сувилагч нэмэлтээр ажиллаж байна. Уг тасагт Баянзүрх дүүргийн 7 хорооны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна.
Тасагт ор нэмсэнтэй холбоотой шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг ЭМЯ болон \”Эсэн трейд” компанийн хандиваар шийдсэн байна. Үүнд: Өвчтөний ор 7, өвчтний хяналтын монитор 3 ш, амьсгалын аппарат 2ш, сорох төхөөрөмж 4ш, кушетка 5, өвчтөний шүүгээ 1 ш, дуслын хөл, дуслын орбит зэрэг 19 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А. Оюунчимэг тэргүүтэй эмч сувилагч нарын баг хүүхдийн тасгийн эмч, сувилагч нарт \”Хүүхдийн яаралтай тусламж”, \”Цус цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ”, \”Халдвар хяналт” зэрэг сэдвүүдээр 3 чиглүүлэх удаагийн сургалт явуулсан ба цаашид Эмийн зохистой хэрэглээний талаар хүүхдийн тасгийн эмч, сувилагч нарт сургалт хийхээр төлөвлөөд байна.
Эх сурвалж: mohs.mn