Агаарын бохирдол,
ханиад томуунаас болж эцэг эхчүүд сурагчдын амралтыг сунгах хүсэлтэй байгаа. Энэ талаар хүсэлтээ хотын удирдлагуудад гаргаад байгаа юм. Харин өчигдөр БСШУСЯ-наас сурагчдын амралтыг хойшлуулахгүй хэмээн мэдэгдсэн мэдээлэл тарсан. Харин өнөөдөр 10 цагт ерөнхий сайд БСШУСпортын сайдтай уулзаж энэ асуудлыг хэлэлцэнэ хэмээн мэдэгдэж байсан ташаа мэдээлэл болохыг засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ. Харин яг одоо Ж.Батсуурь сайд Нийслэл болон Нийслэлийн эрүүл мэндийн газрынхантай уулзалт хийж байна. Уг асуудлаар 11 цаг яаман дээр мэдээлэл хийнэ гэсэн мэдээллийг өглөө.Үндэстэн агентлаг