Зарим улс орнууд “цөмийн зэвсгийг хэрэглэх боломжтой” гэх байдлаар заналхийлж буй энэ үед цөмийн дайны сүүдэр дэлхий дахиныг дахин нөмрөх боллоо гэж НҮБ-ын Ерөнхий нарийн дарга Антониу Гутерриш үзэж байна.
Америкчууд Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөнөөс хойш 78 жил өнгөрч буйг тохиолдуулан Японд болж байгаа дурсгалын арга хэмжээнд зориулсан илгээлтдээ тэрбээр өөрийн дүгнэлт, үзэл бодлыгийнхүү илэрхийлжээ.
“Цөмийн дайны аюулын харанга дахин цохиж эхэллээ. Үл итгэх байдал, эв нэгдэлгүй байдал газар авсаар байна. Хүйтэн дайны үед дэлхийг нөмөрч байсан цөмийн сүүдэр дахин үзэгдэх болж, зарим улс орнууд болчимгүйгээр цөмийн илдийг хангинуулж, түүнийг хэрэглэхээр заналхийлж байна” гэж А.Гутерришийн илгээлтэд дурдсан байна. Илгээлтийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Изүми Накамицү Хирошима хотод болсон дурсгалын арга хэмжээний үеэр уншиж сонсгожээ.
НҮБ-ын тэргүүн цөмийн зэвсгээс бүрэн татгалзахыг бүх улс оронд хандан уриалаад, цөмийн зэвсгийг хураах нь НҮБ-ын гол зорилтуудын нэг гэдгийг онцлон тэмдэглэлээ. Цөмийн дайны эрсдэлийг зайлуулах цорын ганц арга зам бол цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах явдал гэдгийг А.Гутерриш онцлон дурдаад “цөмийн дайны сүүдэр бүрмөсөн арилах хүртэл бид тайвширч болохгүй” гэжээ.
ТАСС агентлаг