Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 15:16 цагт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд орших “Оюунлаг сургуульд өчигдөр нэг ангийн олон хүүхдүүд хоолны хордлогод орсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Энэ дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус сургуулийн 3 дугаар ангийн долоон настай эмэгтэй сурагч сургуулийнхаа цайны газарт мантуун бууз идээд хордлогод орсон, одоогоор 10 хүүхэд эмнэлгийн байгууллагад үзүүлснээс зургаа нь хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.