Баян-Өлгий аймгийн Толбо сумын гуравдугаар багийн нутаг болон Бураатын даваа хэмээх газарт есдүгээр сарын 25-26-ны өдөр орсон цасны улмаас том оврын ачааны автомашинууд Бураатын давааг давж чадахгүй байна гэсэн дуудлага 28-ны 20:00 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 90 км зам туулан 23:35 цагт очиж, давааг давж чадахгүй байсан нийт 50 орчим автомашиныг чирч гаргах ажиллагааг зохион байгуулжээ. Автомашинууд ихэнх нь зуны улирлын дугуйтай байжээ.
Мөн авто замыг цэвэрлэх ажиллагааг зохион байгуулж байна хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.