Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн БНСУ-ын Daewoo брэндийн автобусыг хуучин, мөн автобусыг худалдан авахдаа мөнгө завшсан байж болзошгүй гэх шүүмжлэл сүүлийн үед гарч байна. Үүнтэй холбогдуулан хууль, хяналтын байгууллагын хамтарсан Ажлын хэсгээс дөрвөн хүнийг түр цагдан хорьж, мэдүүлэг авч байгаа юм.
Уг үйл явдалтай холбогдуулан олон нийтээс дарга нарт хариуцлага тооцохыг байнга шаардаж байна. Тэгвэл Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгөхөөр болсон аж.
Энэ талаар сайдаас тодруулахад “Албан тушаалаасаа огцорно. Огцрох хүсэлтээ үдээс хойш Ерөнхий сайдад өргөн барина” гэлээ.