Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан, Дэд дарга П.Батчимэг, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат:
“Эрх баригчдад шорон нь байна, хууль хяналтын байгууллага нь байна, мөнгө нь байна гэтэл түүнийгээ иргэд, олон нийтийн сайн сайхан руу биш үгээ хэлж, үэзл бодлоо илэрхийлсэн иргэд рүү чиглүүлж байна. Сүүлийн 3 жилийн туршид сошиалыг хаах гэж оролдож байна, мэдээллийг хадгалах, мөрдөн байцаалтын нууцыг задласан гэдгээр, иргэд хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл олж авах эрхтэй энэ бол Ардчилсан засаглал бүхий улсын онцлог юм.
Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн жил хорих ял авсан. Би иргэнийхээ хувьд, сөрөг хүчнийхээ хувьд дуу хоолойгооо илэрхийлэх эрхтэй. Авлига авсан, өгсөн нь аль аль нь хариуцлага хүлээдэг хууль манайд бий. Гэтэл дамжуулсан гэсэн зүйл заалт байдаггүй, төрийн албан хаагчийг ам хэлээр дормжилсон гэдэг нь зөрчлийн хуулиар шийдэгддэг. Өөр нэг асуудал нь тухай үед Хөх хотод ажиллаж байх үедээ галт тэргээр явах зардлыг онгоцоор явсан юм билээ. Тэр зардлаа ч төлж улсыг ямар нэг хохиролгүй болгосон.” гэсэн бол
Ардчилсан намын дэд дарга П.Батчимэг:
“Ардчилсан намаас “Өрийн дарамгүй монгол” үндэсний хэлэлцүүлгийг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 суманд эхлүүлж эд өрнөлтийн байдалтай явагдаж байна. Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг өсч байна, уул уурхайгаас авч буй ашиг нэмэгдэж байгаа талаар онцолдог ч бодит байдал дэээр иргэдийн амьдрал өрнөөс өрний хооронд байна.
Би болон манай баг Дорнод аймгийн 14 сум, 18 баг дээр ажиллаж залуучууд, ахмадууд, төрийн байгууллага, ажилтан, албан хаагчидтай уулзаж санал, хүсэлтийг сонсож иргэдийнхээ амьдрал, нийгэм, эдийн засгийн байдлыг нүдээр харлаа. Өрнөөс өрний хооронд хоног төөрүүлж байгаа иргэдээ бид яаж амьдруулах вэ, 3 жилийн өмнө УИХ-д нэр дэвшээд явж байхад амьдрал арай дээр байсан юм. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал түүнээс хэд дахин хүндэрсэн байна. Энэ бол төрийн данхар бүтэц, Засгийн газар, УИХ-тай шууд хамааралтай асуудал юм.
Ард түмний нуруун дээр маш том дарамт болж байна. Өнөөдөр бид иргэдийнхээ дааж, давшгүй олон зээлийг яг яах вэ, залуус аймагтаа, сумдаа эзэн нь болж ажиллаж, амьдрах боломж алга байна.
Өнөөдөр Ардчилсан нам баруун төвийн үзэл баримталалтай, ийм ч учраас Ардчилсан намыг залуус, иргэд маань хүлээж байна. Залуусын сонголт өөрчлөгдөж байна. Тэд маань яаж амьдрах вэ гэдгээ сонголт хийхэд бэлэн болсон байна.” гэв.