Яг одоо Чили улсад 588,000 квадрат талбай гал түймэрт өртөөд байгаа бөгөөд нэмэгдсээр байгаа билээ. Үүний уршигаар урьдчилсан мэдээгээр 1000 гаруй айл өрх сүйдэж орон гэргүй болоод байгаа бөгөөд гал сөнөөгчид нутгын иргэдийг галаас маш хурдан нүүлгэн шилжүүлсээр байгаа хэдий ч хичнээн хүн амь насаа алдсан нь тодорхойгүй байна. Чили улсын засгийн газар их хэмжээний гал түймэрт бэлтгэлгүй байсан учир улсуудаас тусламж хүссэн байна. Орос улс өөрийн тонн усны нөөц бүхий гал сөнөөгч нисэх хүчнээ илгээсэн байна. Гал түймрийн шалтгаан нь хэт халсанаас үүдсэн бөгөөд сүүлийн таван өдөр Чили улсад 35+ халсан билээ.
Үндэстэн агентлаг