Өнгөрсөн жил эдийн засгийн судлаачид АНУ-н ДНБ бүтээгдэхүүнийг дөрөвдугээр улирал дээр 1,9% өсөн гэж таамагласан боловч эсрэг үр дүнд хүрсэн байна. 2011оноос 2015он хүртэл АНУ-н ДНБ бууралттай удаан байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн байдал 2,6% өсөж байхад АНУ 1,6% өсөлттэй байжээ. Ерөнхийлөгч Дональп Трамп дэд бүтцийг хөгжүүлэх замаар татварын бодлогыг сайжруулан, шаардлагатай хэсэгт татварын хөнгөлөлт үзүүлж ДНБ-ийг 4% өсгөн гэж амалжээ. Хамгийн өсөлттэй байсан жил нь 2000 онд 4,1% өсөлттэй байжээ. Мөн Дональд Трамп томоохон улс орнуудтай худалдааны гэрээ хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Англи улстай худалдааны гэрээнд хамтран ажиллахаа зарласан билээ.
Үндэстэн агентлаг