Удирдагч Ким Жөн Уны удирдлага дор БНАСАУ дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн хүчнийг амжилттай байгуулсан гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ.
Энэ оны тав, наймдугаар сард цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх оролдлого нь бүтэлгүйтсэний дараа Пёньян гурав дахь оролдлогоо хийхээр бэлтгэл ажил нь эцсийн шатандаа явж байгаа гэж шинжээчид таамаглаж байгаа үед дээрх мэдэгдлийг хийсэн байна.
“Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын хувьсгалт аж үйлдвэрийн хүчээр тус улсын цөмийн хүчин эрс өсөн нэмэгдэж, дэлхийн хамгийн хүчирхэг түвшинд хүрсэн” гэж Умард Солонгосын гол сонин болох Rodong Sinmun сонины нийтлэлч Тон Те Гван бичжээ.