Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газраас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн явган хүний гарцыг гэрэлтдэг болгох туршилтыг эхлүүлж байсан билээ.
Тус газраас энэ удаа нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран сурагчдын аюулгүй байдлыг хангах, сургууль орчмын бүсэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 48, Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулиудын явган хүний гарцыг мөн гэрэлтдэг гарц болгон ашиглалтад орууллаа.
Цаашид зам тээврийн осол ихээр бүртгэгддэг сургууль орчмын эрсдэлтэй нийт 78 байршилд дээрх гэрэлтүүлгийг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр сурагчдын хичээл эхлэх болон тарах, шөнө, оройн цагуудад замын хөдөлгөөнд оролцогчид аюулгүй зорчих нөхцөлийг бий болгож байгаа юм.