Олон улсын оюутнуудын өвлийн спортын 28 дахь наадмын нээлтийн ёслол 1-р сарын 29-нд Алматагийн спортын ордонд ёслол төгөлдөр болж, Казахстаны ерөнхийлөгч Назарбаев оролцжээ. Олон улсын Оюутны спортын холбооны дарга Олег Матутсин болон улс орнуудын удирдагч, олон улсын байгууллагын төлөөлөгчид ч нээлтийн ёслолд оролцсон байна. Олон улсын Олимпын хорооны дарга Томас Бач видео бичлэгээр баярын мэнд дэвшүүлжээ.
Назарбаев нээлтийн ёслолд үг хэлж, тус наадмыг Алматы-д зохиож байгаа нь олон улсын оюутны спортын холбооны 171 гишүүн Казахстанд итгэж найдаж буйг харуулж байгаа бөгөөд спорт нь энх тайван, эв нэгдэл, хамтын ажиллагаа, хүсэл мөрөөдлийн бэлэг тэмдэг юм. Казахстанд тавтай морилно уу гэжээ.
Олон улсын Оюутны спортын холбооны дарга Олег Матутсин хэлэхдээ: Тамирчид бол найрамдал, энх тайвны жинхэнэ элч юм. Бүх тамирчид оюутны өвлийн спортын наадмын зориг санааг бадруулж, ялагч болохыг хүсэж байна гэжээ.
Тус наадам 2-р сарын 8 хүртэл үргэлжлэх юм.
Үндэстэн агентлаг