Сар шинийн баярын амралтаар аялах нь Хятадын иргэдийн баяраа тэмдэглэх гол арга хэлбэрийн нэг болжээ. Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын гаргасан хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, сар шинийн баярын эхний гурван өдөр бүх Хятадын олон муж хотын аялал жуулчлалын зах зээл ид үедээ орж, давхацсан тоогоор нийт 195 сая хүнийг хүлээн авчээ. Гадаадад жуулчлах хүний тоо нэмэгдэж, жуулчлалын багт багтаж ирсэн хүний тоо өнгөрсөн оны мөн үеэс 10.7 хувиар нэмэгдсэн байна. Албаныхны тооцоолсноор гадаадад жуулчлах хүн давхацсан тоогоор 6 саяд хүрсэн гэв.
Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын гаргасан тоо баримтаас үзвэл, 2017 оны сар шинийн баярын амралтаар жуулчлах хүний тоо нэмэгдэн, жуулчлалын бүтээгдэхүүний төрөл зүйл олширч, сар шинийн амралтаар жуулчлалын урсгал болж байна. Долоо хоногийн амралтаар дотооддоо аялах хүний тоо давхацсан тоогоор 343 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 13.6 хувиар нэмэгдэнэ гэжээ.
Үндэстэн агентлаг