Ж.Ганбаатар “Иргэд гурав хоног машины банкаа дүүргэхгүй байвал шатахууны хомсдол жигдэрнэ.
Гаалийн мэдээллээр шатахуун орж ирэхгүй байвал сандрах нь зөв, орж ирж байвал сандрах хэрэггүйг иргэддээ уриалж байна.
БНХАУ-аас ирж байгаа шатахууны хувьд цариг шилжүүлэн вагонд ачдаг. Вагон олдохгүй асуудал бий. Вагон олдохгүй бол шууд машинд ачих зохицуулалт хийсэн. Арванхоёрдугаар сарын нэгэнд ачигдсан дизель түлш БНХАУ-аас 9, 10-нд ирлээ.
ОХУ-аас цариг солихгүй, шууд гүний гааль руу ирж, ААН-үүдийн талбайд зогсдог тул хурдан байдаг.
Роснефтээс 170,000 тонн дизель түлш захиалахаар 90,000 тонноор баталгаажуулаад хүссэн хэмжээнд ачиж өгөхгүй байна. Тиймээс үлдсэн хэсгийг Газпром, Нефть хими сервис компаниас арай үнэтэй авч байгаа.
ОХУ өвлийн түлшээр дотоодын нөөцөө хангаж дуусаагүй байна. Өвлийн түлш -40 хэмд хөлдөхгүй. Тус улс дотооддоо нөөцөө хангаж дууссаны дараа манайд нийлүүлэлт хангалттай нэмэгдэнэ.
АИ92 бензиний нийлүүлэлтийг энэ сарын 17, 18-нд тогтворжуулж, шинэ жилээр 100 хувь асуудалгүй болгоно” хэмээн мэдээлэв.