УИХ-ын хянан шалгах түр хорооноос “Нүүрсний” гэх хэрэгт холбогдох нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хийж байгаа. Сонсголын эхний хэсэгт арванхоёрдугаар сарын 4-7-ны хооронд болсон. Тэгвэл хоёр дахь хэсэг арванхоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болох аж. Сонсголоор хэлэлцэх асуудал болон дуудаж буй гэрчүүдийн талаарх мэдээллийг Түр хорооны дарга Б.Энхбаяр өгөв.
Хоёр дахь сонсголоор дараах гэрчүүдийг дуудна.
Б.Жавхлан Сангийн сайд, УИХ-ын гишүүн
Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга
Ц.Чулуунзагд МАН-ын нарийн бичгийн дарга
Ж.Батбаясгалан НИТХ-ын дарга, Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан
П.Дэлгэрнаран АТҮТ-ийн захирал асан, одоо СЕХ-ны дарга
Б.Гүрсоронзон АТҮТ-ийн захирал
А.Гансүх Зам, тээврийн хөгжлийн сайд асан
Х.Ержан Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан
Д.Ганбат Зам, тээврийн хөгжлийн сайд асан
Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан
Д.Цогтгэрэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан
А.Адъяасүрэн УИХ-ын гишүүн
Д.Оюунжаргал Говь транс ложистик ХХК-ийн эцсийн өмчлөгч
Д.Баясгалан Бодь интернэйшнл ХХК
Б.Батдаваа Үндэсний статистикийн хорооны дарга
Ш.Адьшаа УИХ-ын гишүүн
Х.Баатар Гаалийн ерөнхий газрын дарга асан
Б.Баттөмөр Гаалийн ерөнхий газрын дарга асан, УИХ-ын гишүүн
Д.Цэвээнжав Гаалийн ерөнхий газрын дарга асан
О.Ганбат Гаалийн ерөнхий газрын дарга асан
Б.Цэнгэл Гаалийн ерөнхий газрын дарга асан
С.Пүрэв Гаалийн ерөнхий газрын дарга асан
Б.Асралт Гаалийн ерөнхий газрын дарга асан
Ц.Сэргэлэн Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан, УИХ-ын гишүүн
С.Лхачинжав Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан
Ж.Бямбасүрэн Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан
Х.Лхагвасүрэн Хил хамгаалах ерөнхий газрын дарга
Д.Зоригт УИХ-ын гишүүн асан, Эрдэс баялгийн сайд асан
Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд
С.Баярцогт Сангийн сайд асан
Б.Ганхуяг Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал асан
Д.Гантулга Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан
Ү.Амарбат ЭТТ ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн
С.Мөнхчулуун ЭТТ ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан, ШӨХТГ-ын дарга асан
Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн асан
Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн
Д.Ариунболд ЭТТ ХХК-ийн гүйцэтгэх захирал асан
Ц.Даваацэрэн Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал
М.Ганбаатар Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал асан, БОАЖ-ын дэд сайд
Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч асан
Б.Отгонсүх Монголын төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх асан
Б.Цэнгэл Монголын төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал асан
Р.Батсүх Монголын төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал асан
О.Батнасан Монголын төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал асан
П.Ганхүү Монголын төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал
Д.Банзрагч Зүүнбаян төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал
А.Ганбат Зэвсэгт хүчний жанжин штабын дарга
Ц.Батзул Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын дарга асан, Одоо худалдан авах агентлагийн дарга
Б.Энх-Амгалан УИХ-ын гишүүн
А.Амундра Бодь интернэйшнл ХХК
Н.Удаанжаргал Тавантолгой төмөр замын гүйцэтгэх захирал
Р.Буд УИХ-ын гишүүн асан
С.Наранцогт Эрдэнэс Монгол ХК-ийн захирал
Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд
Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайд
Д.Сумъяабазар УУХҮ-ийн сайд асан
Ж.Ганбат Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга