Монгол Улсын
иргэн бүр тэгш эрхтэй. Тэр дундаа хүүхэд бүр тэгш орчинд сурч хүмүүжиж,
боловсрол авах эрхтэй. Гэвч албан бус насан туршийн боловсролд хамрагддаг
хүүхдүүд ЕБС-ийн бага ангийн сурагчдын адил \”Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж
чаддаггүй. Энэ асуудлыг Налайх дүүрэгт шийдвэрлэж, албан бус насан туршийн
боловсролд хамрагддаг бага дунд ангийн 130 гаруй хүүхэд 7 хоногт 2 удаа \”Үдийн
цай” хөтөлбөрт хамрагддаг боллоо.
Энэ асуудлыг
дүүргийн Хангамж үйлчилгээний төвийн дарга О.Энхтайван судалж, Хангамж үйлчилгээний
төвөөс 7 хоногт 2 удаа олгох Үдийн цайны
асуудлыг шийдвэрлэжээ.
Өчигдөр дүүргийн
Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр, Хангамж
үйлчилгээний төвийн дарга А.Энхтайван нар Албан бус насан туршийн боловсрол
төвийн сурагчидтай уулзаж, үдийн цайны хэрэглэгдэхүүнийг нь гардуулж өглөө. Энэ
үеэр Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Энхбаяр Налайх дүүргийн
АБНТБТ-д ажиллаж байхтай тааралдан дүүрэгтээ энэ асуудлыг нөөц боломжоороо
шийдвэрлэсэнд талархалтай байгаагаа дурдсан юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.