Улаанбаатарын агаарын бохирдол өнөөдөр 12:00 цагийн байдлаар Дамбадаржаад “их бохирдолтой” гарч байна.
Түүнчлэн
- Баруун 4 зам
- Баянхошуу
- Нэгдүгээр хороолол
- МҮОНРТ
- Хайлааст
- Яармаг орчимд агаарын чанарын индекс 220-290 хүрч, хүлцэх хэмжээнээс хэтэрлээ. Энэ нь “эрүүл мэндэд хортой” гэсэн ангилалд орох үзүүлэлт юм.
Иймд гадагш гарахдаа амны хаалт зүүж, агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэхийг зөвлөж байна.
Зориулалтын амны хаалт зүүж, агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэх зөвлөгөө:
Агаарын бохирдол ихсэж байгаатай холбогдуулан гадагш гарахдаа зориулалтын амны хаалт зүүж, агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэхийг Эрүүл Мэндийн Яамнаас анхаарууллаа.