Маргаашаас автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахтай холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.
Энэ үеэр ТЦА-ны ЗЦГ-ын дэд дарга, хурандаа Ч.Батболд “Шатахуунд оочерлож буй жолоочид механик түгжрэлийг үүсгэж байна. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Хотын даргын захирамж гарч автомашины дугаарыг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан. Хөдөлгөөний эрчим найман хувиар буурсан. Захирамжтай холбогдуулан цагдаагийн 758 алба хаагч улсын дугаарын хязгаарлалтад хяналт тавьж ажиллана.
Улаанбаатар хотод 380 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Дугаарын хязгаарлалт хэрэгжиж эхэлснээр 150 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох учир түгжрэл харьцангуй багасна.
Дугаарын хязгаарлалтын бүсчлэлд зөвхөн цагдаагийн байгууллагаас хяналт тавьж ажиллана. Нийслэлийн Засаг даргын захирамжид тодорхой төрлийн тээврийн хэрэгсэлд энэ хязгаарлалт хамаарахгүй. Үүнд:
- Стандартад нийцсэн такси үйлчилгээ
- Сургууль, цэцэрлэгийн автобус
- Төрийн захиргааны алба хаагчдын тээврийн хэрэгсэл
- Зориулалтын хүнсний түгээлтийн автомашинууд
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашин
- Хүүхэд асрах байгууллагын тээврийн хэрэгсэл
- Хэвлэл мэдээллийн таних тэмдэгтэй автомашин
- Буяны үйлчилгээний автомашинуудад дугаарын хязгаарлалт хамаарахгүй” гэлээ.
Улсын дугаараа халхалсан, сольсон, хуурамч дугаар зүүсэн бол жолоодох эрхийг гурван сараар хасна. Дугаарын хязгаарлалтын журмыг зөрчсөн тохиолдолд иргэнийг 20 мянган төгрөгөөр торгоно” гэлээ.