Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод 1981 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр 18.3 см зузаан цас орсон нь тус хотын түүхэнд тэмдэглэгдэх дээд үзүүлэлт болж байжээ.
Тэгвэл Бямба гарагт орсон цасны зузаан 12.2 см хүрсэн нь 1981 оноос хойших жил бүрийн арванхоёрдугаар саруудын хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Сөүл хотын ихэнх хэсэг болон ойр орчмын бүс нутагт дараагийн 24 цагийн хугацаанд цасны зузаан дахин 5 см орчмоор нэмэгдэх төлөвтэй байгааг Солонгосын Цаг Уурын Байгууллага өчигдөр үдээс хойш анхааруулжээ.
Нийслэл хотын захиргаа 4,689 хүн, 1,218 техник хэрэгслийг цас цэвэрлэх ажилд дайчилсан байна.
Халтиргаа гулгаа нэмэгдсэний улмаас хот даяар замын хөдөлгөөний жижиг ослууд олноор гарч, төвийн зарим замуудын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаажээ.
Шар тэнгисийн зүгээс ирж буй их хэмжээний үүлний улмаас Сөүл хот болон зүүн Ганвон мужийн эх газрын дотоод хэсэгт он солигдох үеэр цас үргэлжлэн орох таамгийг цаг уурын мэргэжилтнүүд гаргасан байна.
Эх сурвалж: Yonhap News