Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 13.14-д заасан үндэслэлээр өнгөрөгч 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нд хорьж саатуулсан байдаг. Түүнийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан ч үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлээд байгаа юм.
Түүнийг гадуур мөрдөн шалгуулах хүсэлтийг өмгөөлөгчид болон ар гэрийнхний зүгээс шүүхэд удаа дараа гаргасан боловч шүүх хүлээж аваагүй юм.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас Зариг.мн сайтын редакцад нэгжлэг хийжээ. Түүнчлэн Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй хамааралтай гэж үзсэн хүмүүсээс мэдүүлэг авч байгаа аж.