Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-ын иргэн Ли Жан гэгч 42 настай эрэгтэй энэ сарын 5-ны 16.00 цагийн орчимд цагаан өнгийн \”Prado-150” хятад улсын дугаартай автомашинтай хилийн хаалтыг дайран нэвтэрсэн хэрэг гарчээ.
БНХАУ-ын иргэн Ли Жан нутагтаа онц ноцтой гэмт хэрэг үйлдэн Монгол руу зугтаасан байна. Ингэхдээ БНХАУ-ын хоёр ч хилийн хаалтын торыг машинаараа дайрч нэвтрээд манай улсын хил рүү орж иржээ. Тэрээр Замын-Үүд сумаас хойш 41 километр газарт зугтаасан байна.
Түүнийг сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, Хил хамгаалах алба, Тагнуулын албатай хамтран таслан зогсоож чаджээ. Уг хэргийг Тагнуулын ерөнхий газрын Хилийн тагнуулын хэлтэс шалгаж байна.
Үндэстэн агентлаг