Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас түлэгдэж, ГССҮТ-д эмчлүүлж байсан иргэн өнөөдөр буюу 2024.01.31-ний 10:30 цагт нас баржээ. Түүний биеийн 90-95 хувийн түлэгдэлтэй, нэн хүнд эмчлүүлж байсан аж.
Одоогоор дөрвөн хүний биеийн байдал хүнд байна.
ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан 1 хүн эмнэлгээс гарсан, 3 хүний биеийн байдал тогтвортой байгаа аж. Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж байсан 2 хүн эмнэлгээс гарч, 1 хүний биеийн байдал тогтвортой байгаа бол Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан 1 хүн эмнэлгээс гарчээ. Одоо эмчлүүлж байгаа 8 хүний биеийн байдал тогтвортой байна.