Кристине Лагарде мөн өдөр Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон Олон улсын засгийн газруудын 5 дахь удаагийн дээд хэмжээний хуралд оролцохдоо, \”өдгөө Америкийн ажилгүйдлийн норм доогуур байна. Илүү эрчтэй эдийн засгийн өсөлт нь Америкийн Холбооны Нөөцийг хүүгээ нэмэгдүүлэх алхаагаа түргэтгэх замаар инфляцыг тогтоон барихад хүргэж болзошгүй. Иймээс дэлхийн улс орнууд санхүүгийн бодлогоо төлөвлөхдөө гадаад валютын зах зээлийн донсолгооны нөлөөг гүйцэд бодолцон, ам.доллар улам эрчимжих, хүүгийн норм дээшлэхийг аргацаах орон зай бий болгох нь зүйтэй\” гэжээ.
Америкийн Холбооны Нөөц ноднингийн 12-р сарын валютын бодлогын ээлжит хурлаар хүүг 25 нэгж өсгөсөн бөгөөд энэ онд хүүгээ 3 удаа өсгөх магадлалтай байна. Америкийн Холбооны Нөөцийн дарга Жанет Йеллен, \”Трампын засгийн газрын хойшдын санхүүгийн бодлогын өөрчлөлт Америкийн эдийн засгийн хэтийн төлөв ба Америкийн Холбооны Нөөц хүүгээ өсгөх арга замд нөлөөлөх болно\” гэжээ.