Францын Орано групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил удааширч, зогссон гэх мэдээлэл зарим сувгаар гарч байна. Энэ гэрээний талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас сэтгүүлч тодруулахад,
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Монгол” групп Францын “Орано” групптэй ураны төсөл хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг томилогдож, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр ажиллаж байна. Гэрээ байгуулах ажил зогссон зүйл огт байхгүй. Хоёр тал харилцан ашигтай яриа хэлэлцээр хийх учиртай.
Урт хугацаанд үргэлжлэх Хөрөнгө оруулалтын гэрээнд хоёр тал сэтгэл хангалуун байх ёстой. Тийм учраас Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр дээр хариуцлагатай ажиллаж байна. Төлөвлөсөн хугацаанаасаа хоцорч байгаа. Гэрээ зогссон зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье гэв.