Умард Солонгос 12-нд дахин нэг баллистик пуужин хөөргөсний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 13-нд хариу үг хэлж, АНУ умард Солонгост хамгийн хатуу байр сууриар хандана гэж онцолжээ.
Дональд Трамп мөн өдөр айлчилж очсон Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн хамт сэтгүүлчидтэй уулзсаны дараа дээрх үгээ хэлжээ. Трамп хэлэхдээ \”умард Солонгос бол том асуудал юм. АНУ түүнд хамгийн хатуу байр сууриар хандах болно\” гэжээ.
Түүнчлэн Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 13-нд Бээжинд хэлэхдээ, БНАСАУ, Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчиж, пуужин хөөргөх холбогдох ажиллагаа өрнүүлснийг Хятадын тал эсэргүүцэж, талууд тэвчээртэй байдлаа хэвээр хадгалж, тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахыг уриалж байна гэж мэдэгдэл хийсэн байна.