Өмнөд Солонгост жил бүрийн гуравдугаар сарын 04-ний өдөр хичээлийн шинэ жилийн баяр болдог.
Харамсалтай нь энэ жил 17 хотын 157 бага сургууль хичээлийн шинэ жилийн баяр тэмдэглэж чадсангүй. Учир нь нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдийн тоо 0 болжээ.
Төрөлт эрс буурснаар орон нутагт нөхцөл байдал бүр хүндэрсэн.
Дэлхийд 1 хүүхдийг 18 нас хүртэл өсгөхөд зарцуулдаг өртөгөөр БНСУ хамгийн өндөрт тооцогдож байна. БНСУ-ын дараа БНХАУ, Итали, Англи г.м өндөр хөгжилтэй орнууд жагсдаг. Залуус хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлэхээс халширч (нөхөргүй/эхнэргүй) хүүхэдгүй амьдарч муур, нохой тэжээх сонирхолтой болжээ. Хүүхдийн цэцэрлэг, “kids cafe” г.м хүүхдэд зориулсан бизнес бүр дампуурч эхэлсэн.
Орон нутаг төдийгүй Сөүл хотын 100-128 жилийн түүхтэй бага сургуулиуд хаагдахад ойрхон ирээд байна.