Хөгжлийн банкны гэх хэрэгт нийт 80 хүн холбогдсон. Тэднээс 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэм буруутай гэж үзэн өнгөрөгч 2023 оны зургадугаар сард шүүхээс ял оноосон. Гэм буруутай 32 хүний нэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг бөгөөд хахууль авсан гэх үндэслэлээр түүнд 6 жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хассан билээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхэд дээрх хэргийн шүүх хурал гуравдугаар сарын 7-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр шийдвэрээ танилцууллаа. Тус шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Эргэн сануулахад, дээрх эргийг анхан шатны шүүхээр 2023 онд хэлэлцэн шийдвэрлэж 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулсан бол, 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим хүний ял хөнгөдсөн гэж үзэн прокурор эсэргүүцэл бичиж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм.