Өнгөрсөн хоногт буюу гуравдугаар сарын 24-нд Сүхбаатар аймгийн Халзан суманд болон нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нийт таван айлын гэр, байшин, хашаа малын саравч шар усны үерт автсан дуудлагаар Онцгой байдлын алба хаагчид ажиллалаа. Алба хаагчид усанд автсан байшингаас усыг соруулах, гэрийг нүүлгэн шилжүүлж, усыг зайлуулан иргэдийн аюулгүй байдлыг хангав. Иймээс иргэд шар усны үерийн аюулаас сэрэмжилж, нэгэнт автсан бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар