Энэ цагаан сараар ес хоног амарч магадгүй гэсэн яриа гараад байгаа. Шинийн
нэгэн хоёрдугаар сарын 27-нд буюу даваа гаригт таарч байна.
Нийтээр тэмдэглэх
баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 4.1.3-т зааснаар Цагаан сараар
билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр
амарна гэж заасан байдаг.
Энэ дагуу хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд бүх
нийтээр амарч баярлах юм. Харин шинийн дөрөвнөөс буюу 3 дугаар сарын 2-ны пүрэв
гаригт ажил эхэлнэ. Хуульд ямар нэг өөрчлөлт ороогүй. \”Цагаан сараар ес хоног
амарна” гэсэн мэдээлэл нь ташаа болохыг албаны хүн мэдэгдлээ.
Үндэстэн агентлаг