Т.Тулга өмнө нь 2023 онд ярилцлага өгөхдөө “ДАШТ-нд өөртөө итгэлтэй байсан ч санаснаар болсонгүй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө гаргасан алдааг ухамсарлаж, хүлээн зөвшөөрөөд сая Азийн наадамд алдаа гаргахгүй байхыг хичээсэн. Тэр ёсоороо алдаа гаргалгүй, чөлөөтэй барилдлаа. Өнгөрсөн гуравдугаар сард Казахстаны Астана хотод насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон.
Тэр үед Ираны дэлхийн аварга, Азийн хоёр удаагийн аварга Рахман Амоузад Халитай барилдаж, 3:1 ялагдсан. Сая зургаан сарын дараа Ханжоуд болсон Азийн наадамд таарч, 11:1 оноогоор ялсан.
Спортын хувьд миний зорилго гэвэл ирэх жилийн олимпод оролцох. Миний дэвтэр дээрээ бичсэн боломжит хувилбар гэвэл таван удаагийн дэлхийн аварга, хоёр удаагийн олимпийн аварга болох. Энэ бол хамгийн дээд боломжит хувилбар. Тэр боломжит хувилбараа хэдэн хувьд нь биелүүлж, чадах нь миний л асуудал. Амьдралын хувьд үр хүүхдээ маш сайхан боловсролтой, зөв хүмүүжилтэй иргэн болгож, гэр бүлээ тэгш дүүрэн, амар тайван сайхан амьдрахыг хүсч байна” гэдгийг хэлж байв.