Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр монголын шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэл алтан медаль хүртлээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 125 кг жинд М.Лхагвагэрэл Хятад, Ираны бөхчүүдийг ялж финалд шалгарсан бөгөөд алтан медалийн төлөө Казахстаны Юсүп Батырмурзаевыг ялж анх удаа тивдээ аваргалав. Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг 2015 оноос хойш найман жилийн дараа алтан медаль авлаа.