Энэ долоо хоногийн лхагва гараг буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр болсон Засгийн газрын хуралдааны үеэр Монгол Улсын төрийн албан хаагчдын ёс зүйн байдлын талаар мэдээлэл сонсжээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хуулийг баталсан даруйд нь биелүүлэх үүрэгтэй атал яагаад одоо болтол 41 хувийн биелэлт яриад сууж байдаг юм бэ. Энд шийдвэр гаргасан л бол биелүүлэх үүрэгтэй. Иргэд хууль биелүүлэхийг шаардаж, хөдөлгөөн хүртэл өрнүүлж байна. Энд Иргэн Б.Цогтгэрэлийг дурдах ёстой.
Иргэд зөв зүйлийг дарга нараас шаардаж байхад дарга нарын эс үйлдэл байсаар байгаа нь хуулийн болон ёс зүйн томоохон алдаа дутагдал гаргаж байна гэсэн үг. Энэ хүмүүст яаралтай хариуцлага тооцож хуулийн хэрэгжилтийг шуурхай хангуулж ажилла” гэдэг үүрэг өгчээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын өөрийнх нь санаачилсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийг биелүүлхийг иргэд шаардаж байхад сайд дарга нар үл ойшоож байгаа явдал нь ийнхүү ЗГ-ын хуралдаан дээр яригдахад хүргэсэн байна.