Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “20 минутын хот” бодлогыг хэлэлцэж батлав.
“20 минутын хот” нь нийслэлийн “Бага тойруу”-д төвлөрсөн эрх мэдлийг хороодод шилжүүлж, 20 минутын дотор төрийн үйлчилгээг иргэд оршин суугаа газартаа авах боломж бүрдүүлнэ.
“Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд мал аж ахуйн салбараа уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэн давах чадвартай болгох зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэхээр тогтов.