Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жон
Нам Малайзын онгоцны буудал дээр бусдад хорлогдож амь насаа алдсан тухай
мэдээллийг дэлхийн хэвлэлүүд өгч байгаа. Гэвч Пхеньян энэ мэдээллийг үгүйсгэв.
Энэ талаар KCNA агентлаг \”Малайзад амиа алдсан хүний Хойд Солонгосын
иргэн Ким Жон Нам мөн гэдгийг батлах нотолгоо алга. Малайзын тал бидэнд
хангалттай мэдээлэл өгөхгүй байна. Дипломат паспорттай иргэнтэй
холбоотой асуудлыг Пхеньян өөрөө шалгадаг. Гэтэл Малайзын тал хамтран ажиллах,
бүрэн эрхээ эдлэх боломжийг бидэнд олгоогүй. Бид удаа дараа Малайзын эрх
баригчдад шаардлага хүргүүлсэн. Малайзын
тал хуурамч мэдээллээр олон улсыг төөрөгдүүлж байна” гэж мэдээлсэн байна.
Куала
Лампур хотын олон улсын нисэх буудалд энэ сарын 13-ний өдөр Хойд Солонгосын
дипломат паспорттай нэгэн иргэн ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа
харамсалтайгаар амиа алдсан” гэх
мэдээллийг Малайзын талаас анх
мэдээлсэн юм.
Үндэстэн агентлаг