“Приус-20” маркийн автомашиныг ачигч автомашин хөндлөн байдлаар зөөвөрлөсөн бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгахад “Приус-20” маркийн автомашин хөдөлгөөнд оролцох үед 5 бул мултарч, улмаар автомашины жолооч нь ачилтын байгууллагад хандаж, зам чөлөөлөх арга хэмжээг авхуулсан гэх нөхцөл байдал тогтоогджээ.
Тээврийн хэрэгслийн техникийн байдлаас шалтгаалсан, зайлшгүй зогсолт хийх тохиолдол гарч, жолоочийн хүсэлтээр зорчих хэсгийг чөлөөлөх арга хэмжээ авагдсан байх тул аливаа асуудлыг нэг талаас харж, холбогдогч нарын нэр хүнд, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх, үзэл бодлоо илэрхийлж дүгнэлт хийхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөв.