МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 18.00 цагт товлогдсон ч одоогоор хуралдаж эхлээгүй л байна.
Учир нь, намын удирдлагын зүгээс Ч.Хүрэлбаатар, Сү.Батболд, Б.Өнөрболор зэрэг 10 гаруй УИХ-ын гишүүн, сайдыг дэвшүүлэхгүй гэснээс үүдэж, МАН дотор нэлээд маргаан, хуваагдал үүссэн гэх мэдээлэл байна.
Тиймээс намын удирдлага энэ асуудлыг дахин авч хэлэлцэж, нэр дэвшүүлэхгүй гэсэн хүмүүстэй биечлэн уулзаж, удирдлагын түвшинд эргэн ярилцаж байгаа бололтой.
Харин МАН-ын Бага хурлын гишүүд Тусгаар тогтнолын ордонд цугларч, намын удирдлагынхаа шийдвэрийг хүлээж байгаа аж.
Удирдах зөвлөлийн хуралдааны дараа Бага хурал хуралдах юм.